БХЯ/: "ОЮУТАН ЦЭРЭГ-2023" СУРГАЛТАД 1500 ОЮУТАН ХАМРАГДАНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-03-29
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдөр болж, “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутны тоог нэмж, 1500 болгох шийдвэр гаргалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их, дээд сургуулийн багш, оюутан залуусын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Уулзалтын үеэр гарсан санал, хүсэлтийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж зарим шийдвэрийг гаргалаа.
Цэргийн сургуулиас бусад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах их, дээд сургууль, коллежийн оюутны тоог 2023 онд 1500 болгож, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Иймээс энэ сарын 30, 31 болон 04 сарын нэгний өдрүүдэд 2023 оны “Оюутан-цэрэг”-ийн нэмэлт бүртгэлийг “E-Mongolia” систем гар утасны аппликейшн, веб портал сайтаар дамжуулан дахин явуулахаар боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.86.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.