БХЯ/: 2023 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-03-29
Батлан хамгаалах яамны дэргэдэх Жендэрийн салбар зөвлөлийн 2023 оны анхдугаар хуралдаан боллоо.
Энэхүү хуралдаанд БХЯ-ны СБТГ-ын дарга, салбар зөвлөлийн орлогч дарга хурандаа Ч.Гандирваа, ГХАГ-ын дарга, салбар зөвлөлийн гишүүн хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр болон яамны харьяа аж ахуй нэгж байгууллагуудын дарга нар оролцлоо.
Хуралдааны эхэнд, салбар зөвлөлийн орлогч дарга хурандаа Ч.Гандирваа нийт бие бүрэлдэхүүнд Батлан хамгаалах сайдын 2022 оны “Жендэрийн салбар зөвлөлийн ажиллах журам батлах тухай” тушаалыг танилцуулж, анхаарч ажиллахыг чиглэл болголоо.
Үргэжлүүлэн БХЯ-ны дэргэдэх Жендэрийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга ахмад Ц.Хишигсүрэн Жендэрийн салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, үнэлгээ болон 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа.
Хуралдааны төгсгөлд салбар зөвлөлийн гишүүдэд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуягийн “Батлан хамгаалах салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд цаашид анхаарах зүйлсийн талаарх үүрэг, чиглэлийг уншиж, танилцууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.25.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.