БХЯ/: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБА ХААГЧИД БУЛГАН СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЛАА
Онцгой байдлын Ерөнхий газрын мэдээлснээр өнөөдөр Дорнод, Сүхбаатар аймагт хээрийн гал түймэр бүртгэгдэж, түүнийг унтраахаар гал сөнөөгчид, мэргэжлийн бүлгүүд, орон нутгийн иргэд ажиллаж байна.
Тухайлбал, Дорнод аймгийн Онцгой комиссоос тавьсан хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын дарга болон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 50 гаруй офицер, ахлагч, ажилтан албан хаагчид гурван нэгж техниктэйгээр өнөөдөр Булган суманд ажиллаж, дөнгөж саяхан хээрийн түймрийг унтрааж, цурманд оруулсан мэдээллийг ирүүллээ.
Түймрийн голомтод тус ангийн захирагчаар ахлуулсан бүрэлдэхүүнээс гадна Онцгой байдлын гал сөнөөгчид, сумын удирдлагууд, нутгийн иргэд ажиллаж байгаа бөгөөд тэд салхины хурдаас хамааран дахин гал алдахаас сэргийлэн цурмыг манаж байна.
Дорнод аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр дэгдсэнээс хоёр нь ийнхүү цурманд орж, хоёрыг нь унтраахаар гал сөнөөгчид, мэргэжлийн бүлгүүд, төрийн цэргийн байгууллагын алба хаагчид, нутгийн иргэд ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.198.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
14 цаг 53 мин
-
14 цаг 54 мин
-
14 цаг 58 мин
-
16 цаг 3 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин