БХЯ/: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 123 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчидтай уулзлаа. Түүнийг дагалдаж ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал тэргүүтэй салбарын удирдлагууд ажилласан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг хүрэлцэн ирэхэд ангийн бие бүрэлдэхүүн жагсаж, хүндэт харуул ёслол төгөлдөр угтлаа.
Үүний дараа тус ангийн захирагч хурандаа Х.Энхболд ангийн түүх, дайчин уламжлал, өнөөгийн байдал, хийгдсэн бүтээлч ажлууд, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулсны зэрэгцээ ёс зүйтэй байж, цэргийн алба хаагчдын сахилга хариуцлагыг бэхжүүлэх, тэдний бүтээлч санаачлагыг дэмжих талаар анхааран ажиллаж байгаагаа уламжлав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх
Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллах хугацаандаа хугацаат цэргийн алба хаагчдын сурч боловсрох орчин нөхцөлтэй танилцсан бөгөөд ангийн “Алдарын тасалгаа”-гаар зочилж хүндэт дэвтэрт сэтгэгдлээ үлдээсэн юм.
Мөн ангийн зарим объект, барилга байгууламж, “Соёл спортын төв”-ийн үйл ажиллагаа болон ашиглагдаж байгаа Зэвсэглэл, техникийн бэлэн байдалтай танилцсан юм. Үргэлжлүүлэн тус ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод", "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн талаар танилцуулав.
Тэрбээр хэлсэн үгэндээ, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдыг сахин хамгаалах, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд Төрийн цэргийн байгууллагын офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын үүрэг ихээхэн чухал гэдгийг онцлоод Засгийн газрын шинэчлэлийн бодлого "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлого болон Зэвсэгт хүчний өөрчлөлт шинэчлэлийн талаар өөрийн байр суурийг илэрхийлж, санал бодлоо хуваалцлаа.
Мөн шинэ зууны хөгжил дэвшлийн түүчээ болсон эрхэм та бүхэн цэргийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, цаг ямагт манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн тодотгоод "Эх орноо батлан хамгаалах нэр төртэй, нэн хариуцлагатай үйл хэрэгт нь өндөр амжилт хүсье. Цэргийн алба хаагч та бүхний бат найдвартай ар тал болсон гэр бүл, хань ижил, үр хүүхдүүдэд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч хурандаа Х.Энхболдод Их эзэн Чингис хааны эш хөргийг гардуулсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.200.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
13 цаг 4 мин
-
13 цаг 5 мин
-
14 цаг 14 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин