БХЯ/: ЦЭРГИЙН АЛБА ХААНГАА МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИЖ, ЖОЛООНЫ ДАМЖААНД СУРАЛЦАЖ БАЙНА
БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Түүхт ойн хүрээнд болон сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу хугацаат цэргийн алба хаагчдын хувь хүний хөгжлийг дэмжих, мэргэжил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх, жолооны дамжаанд суралцуулах зэрэг бүтээлч ажлуудыг өрнүүлж байна. Энэхүү сургалт, дамжаанд хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн тэтгэвэр чөлөөнд гарах алба хаагчдыг хамруулж, нийгэмд эрэлттэй мэргэжлээр давхар сургаж байгаа юм.
Тухайлбал, Өмнөговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран цэргийн тэтгэвэрт гарсныхаа дараа ажиллаж амьдрахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ахлах ахлагч Э.Бат-Эрдэнэ, Э.Бямбадэлгэр болоод 50 орчим хугацаат цэргийн алба хаагчийг “Үйлдвэрлэлийн механик”, “Барилгын бетон, арматурчин”, “Цахилгаанчин”, “Үйлдвэрийн механик” гэсэн мэргэжлээр суралцуулж байна. Энэхүү сургалт нь Өмнөговь аймгийн ЗДТГ, “Оюутолгой” компанийн хамтын ажиллагааны “Говийн хөгжлийг дэмжих сан”-гийн хөрөнгө оруулалтаар явагдаж байгаа бөгөөд хугацаат албаны дайчид халагдаад уул уурхай, барилга инженерийн салбарт шууд ажиллах боломжтой болж байгаа юм.
Мөн Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төв, Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын алба, Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвүүдтэй хамтран ангийн зарим офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдад “B, С” ангиллын жолооны дамжааг зохион байгуулж байна. Сургалтыг хөдөлгөөнт бүлгийн багш, хошууч Б.Батдэлгэр, сургагч ахлагч Б.Эрдэнэчулуун, ахлах ахлагч Д.Гансүх болон Т.Хүрэлбаатар нар удирдан явуулж байна.
Жолооны дамжаанд хугацаат цэргийн алба хаагчдаас гадна ангийн дэд ахлагч Д.Түвдэндорж, Б.Галавсамбуу нар хамрагдсан нь алба хаагчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэхийн зэрэгцээ "Залуу офицер ахлагчийн манлайллын жил"-тэй уялдуулж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.158.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
13 цаг 15 мин
-
13 цаг 16 мин
-
13 цаг 20 мин
-
14 цаг 25 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин