БХЯ/: ТҮЛШ ЗАРЦУУЛАЛТ БАГАТАЙ АЧААНЫ АВТОМАШИНУУДЫГ ЗАРИМ АНГИ, САЛБАРУУДАД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид ажиллалаа. Түүнийг дагалдаж Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр нар ажилласан юм.
Батлан хамгаалахын сайдыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид хүрэлцэн ирэхэд Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул, тус ангийн нийт бие бүрэлдэхүүн хүндэтгэн угтаж авсны дараа ангийн захирагч дэд хурандаа Д.Мөнхбаатар ангийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудаа уламжиллаа.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус ангид ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, анги, салбарт бага оврын ачааны автомашины түлхүүр, гэрчилгээг гардуулан өгсөн юм.
Тэрбээр автомашин гардан авсан ангийн захирагч нарт хандаж хэлсэн үгэндээ “Миний бие Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогдсоноос өдийг хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудад тогтмол ажиллаж барилга байгууламж, зэвсэглэл, техник хэрэгслийн бэлэн байдалтай танилцаж, ажилтан албан хаагчдынхаа санал хүсэлтийг сонсож аливаа төрийн бодлогод тусгаж, дэмжлэг үзүүлэхийг хичээсээр ирсэн.
Энэ удаад ангийн өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахдаа хүнд оврын, түлш зарцуулалт өндөртэй байлдааны техник хэрэгсэл ашиглаж буй анги, салбаруудад эдийн засгийн хувьд хэмнэлттэй бага оврын ачааны автомашинуудыг хүлээлгэн өгч байна. Монгол Улсын Засгийн газраас Хэмнэлтийн тухай хуулийг баталж хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгосны дагуу Батлан хамгаалах яамнаас Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын дарга нарыг албаны зориулалтын автомашиныг хувьдаа хэрэглэх, эзэмших эрхийг цуцалж техник хэрэгсэл нэн хэрэгцээтэй газруудад дахин хуваарилсныг та бүхэн мэдэж байгаа. Хэдий улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа ч Батлан хамгаалах яамны зүгээс цэргийн анги, байгууллагуудын зэвсэглэл, техник хэрэгслүүдийг сайжруулж, ажилтан алба хаагчдынхаа нийгмийн хамгааллын асуудалд анхаарч шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажилласаар байх болно” хэмээсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.198.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
11 цаг 28 мин
-
11 цаг 29 мин
-
11 цаг 33 мин
-
12 цаг 38 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин