БХЯ/: ГУРВАН БААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-05-24
Батлан хамгаалах хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах, "Бидний бахархал" төслийг Булган аймагт зохион байгуулах ажил Сайхан суманд үргэлжилж байна. Зуны эхэн сарын шинийн тавны билэгт сайн энэ өдөр Сайхан сумын төв талбайд байрлах БНМАУ-ын Улсын баатар, Залуу жанжин, анхны Хурандаа Генерал, Батлан хамгаалахын сайд асан Жамъянгийн Лхагвасүрэн, БНМАУ-ын Улсын Баатар Жадамбын Нэхийт, Самдандоржийн Лхагвадорж нарын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын АУГ-ын дарга хурандаа Д.Дугаррагчаа тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, Булган аймгийн Сайхан сумын ИТХ-ын дарга Л.Пүрэвсүрэн, Засаг даргын орлогч Т.Батжаргал нар болон сумын иргэд хөдөлмөрчид, ахмад дайчдын төлөөлөл оролцсон юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.102.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.