БХЯ/: ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ЗАЛУУ ОФИЦЕРУУД МОД ТАРИЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулга уулзалт”-ыг угтан Зэвсэгт хүчний Жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа” аяныг өрнүүлж, мод тарилаа.
Нийслэлийн Налайх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр буюу зүүн чиглэлийн улсын чанартай авто зам дагуух хамгаалалтын ногоон зурваст мод тарьсан бөгөөд энэхүү арга хэмжээнд ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын Их сургууль, Дотоод хэргийн Их сургууль, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн төлөөлөл бүхий 200 гаруй залуу офицер оролцож 1000 ширхэг улиас, бургасны суулгац тарив.
Энэ нь залуу офицеруудын албандаа хандах хандлага, урам зоригийг нэмэгдүүлэх, нийгмийн идэвх, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой байгаль экологийн төлөөх сайн үйлсийн аян юм.
Мод тарих арга хэмжээнд оролцсон алба хаагчид эх орон, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, ирээдүй хойч үедээ зориулсан эрүүл ногоон орчин бүрдүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагагуудын залуу офицеруудын нөхөрлөлийг бэхжүүлж байгаад талархаж байлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.255.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
4 цаг 59 мин
-
5 цаг 0 мин
-
6 цаг 9 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20