БХЯ/: ЭНХИЙГ САХИУЛАГЧИД Суданы багачуудыг БАЯРЛУУЛЖЭЭ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-06-01
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын санаачилгаар 5 дугаар сарын 31-ний өдөр тус улсын нийслэл Жуба хотын "Грийнсуд" бага сургуулийн 100 орчим хүүхдүүдийг оролцуулсан хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгууллаа.
UNMISS ажиллагаанд Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэж буй штабын офицер, ахлагч, ажиглагч офицеруудаас эмэгтэй цэргийн алба хаагчдын санаачилгыг талархан дэмжиж, бага сургуулийн сурагчдад хэрэгцээтэй байгаа дэвтэр, үзэг, бал, харандаа, гар бөмбөг болон хөл бөмбөг зэрэг хэрэгцээт зүйлээр тусламж үзүүлсэн юм.
Хүүхдийн баярын арга хэмжээг нээж Грийнсуд сургуулийн захирал Алев Гаранг Алев хэлсэн үгэндээ тус бага сургуульд Хүчний штаб байрлаж буй баазын дэргэд байрлах энгийн иргэдийг хамгаалах хуарангаас олон тооны хүүхдүүд суралцдаг тул Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдаас үзүүлж буй тусламжийг тэдгээр хүүхдүүдэд хүргэхээ илэрхийлэв.
Мөн энэ үеэр UNMISS ажиллагааны Үндэсний ахлах төлөөлөгч хурандаа Ш.Амарбаясгалан UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй нийт бүрэлдэхүүнээ төлөөлөн сургуулийн сурагчдад баярын мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улс, Зэвсэгт хүчний тухай товч танилцуулга хийсэн юм.
Түүнчлэн арга хэмжээний үеэр хүүхдүүдийн дунд 2 төрлийн хөгжөөнт тоглоомыг зохион байгуулж, сурагчдын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн хичээлийн хэрэгсэл, бөмбөг зэргийг гардуулан өгөв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.