БХЯ/: Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-06-22
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ноён А.Н.Евсиковыг Элчин сайдаар томилогдсон явдалд баяр хүргэж, хоёр улсын уламжлалт батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд амжилттай хөгжиж буйг тэмдэглэв. Цаашлаад ирэх жил тохиох Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх асуудлаар болон цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлаар талууд санал солилцлоо.
Элчин сайд А.Н.Евсиков Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзаж байгаадаа талархал илэрхийлж цаашид хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллахаа мэдэгдэв.
 
 
 
 
 
 
 
 
Бүх хариу үйлдэл:
23
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.185.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.