БХЯ/: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 100 ГАРУЙ АЛБА ХААГЧ СЭЛБЭ ГОЛЫН ЭРГИЙН ДАГУУ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-06-05
Зэвсэгт хүчний 100 гаруй цэргийн алба хаагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын эрэг дагуу үерийн усны аюулаас иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Энэ үеэр тус хорооны иргэн Ж.Хүрэлчулуунтай уулзахад, Бид бүхэн өглөөний 07.00 цагаас хойш далан байгуулах шороог шуудайлан зөөх ажлыг гүйцэтгэж байна. Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид хүч нэмэн ирсэнд туйлын баяртай байна. Эдгээр цэргүүдийг хараад сэтгэл сэргэж, хүч нэмэгдэх шиг болж байна. Иргэддээ тусалж байгаа цэргийн алба хаагчдадаа баярлалаа хэмээн онцолсон юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.69.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.