Өнөөдрийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийж, 21 аймаг Баганнуур, Налайх дүүргийн ЭМД-ын хэлтсийн удирдлагууд цахимаар ДАХШҮГ, ХАГГ-ын мэргэжилтнүүд танхимаар оролцож, газрын зөвлөлийн хуралд танилцуулга мэдээлэл хийлээ.
⚖️ Хурлаар гэрээ бүхий нийслэлийн эмийн сангуудын гэрээний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, 2022 онд “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ” байгуулсан эмийн сангуудын биелэлтийг дүгнэсэн тайлантай танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, холбогдох газар, хэлтсүүдэд хугацаатай үүрэг чиглэлийг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн өглөө.
? Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний нэг төрөл болох эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг даатгуулагчид тэгш, хүртээмжтэй, чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэхэд онцгой анхаарч ажилладаг.Өнөөдрийн байдлаар нийслэлийн болон орон нутгийн 1525 гаруй эмийн сантай гэрээ байгуулан ажиллаж байна.
-
19 цаг 24 мин
-
19 цаг 25 мин
-
19 цаг 29 мин
-
20 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин