ЭМД: Тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
ЭМДЕГ-аас ЭМДҮЗ-ийн 2022 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмын 4.3 дахь заалтын хүрээнд буюу гэрээт лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа явуулж буй бүс нутаг тус бүрт хүртээмж хангалтгүй байгаа тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт сонгон шалгаруулалтыг selection.1818.mn цахим системээр зохион байгуулж байна.
Үүнтэй холбоотойгоор сонгон шалгаруулалт, гэрээлэлтийн selection.1818.mn цахим системийг дэлгэрэнгүй танилцуулах, сонгон шалгаруулалтын мэдээллээ хэрхэн байршуулах талаар зааварчилгаа өгөх сургалтыг цахимаар зохион байгууллаа.
Нийслэлийн болон орон нутгийн гэрээт 240 гаруй лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага оролцсон тус сургалтаар цахим системийн шинэчлэл, сонгон шалгаруулалтад бүртгүүлэх явцад анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгч, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.68.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
11 цаг 28 мин
-
11 цаг 29 мин
-
11 цаг 33 мин
-
12 цаг 38 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин