ЭМД: "Нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт" сэдэвт сургалт зохион байгууллаа
Дархан-Уул аймгийн ЭМД-ын хэлтсээс гэрээт эрүүл мэндийн байгууллагууд болон нутгийн удирдлагуудыг хамруулсан “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэхэмжлэл, нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын үр дүн” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар салбарын шинэчлэл болоод эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцлоо.
Мөн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудаас илгээсэн нэхэмжлэлийн нийтлэг алдаа болон 2022 оны гүйцэтгэлийн статистик мэдээллийг танилцуулж, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Энэ үеэр Дархан-Уул аймгийн НБХ-ийн дарга Н.Цасчихэр эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжиж эхэлснээр орчин нөхцөл сайжирч, эмч мэргэжилтнүүдийн цалин хөлс нэмэгдэх зэрэг олон талын боломжийг нээж өгсөн үр дүнтэй ажил болсныг онцлоод цаашид энэхүү арга хэмжээг улирал бүр зохион байгуулж үр дүнгээ тооцож ажиллахаар болсон юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.124.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
12 цаг 56 мин
-
12 цаг 57 мин
-
14 цаг 6 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин