ЭМД: "Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт" үндэсний форумд оролцлоо
П.Ишханд
Үйл явдал
/
2023-04-13

Монгол Улсад орчин цагийн төрийн албаны удирдах ажилтныг сургаж хөгжүүлэх тогтолцоо бүрдсэний 100 жилийн ойг угтан орон даяар зохион байгуулсан "Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт" үндэсний форумд Төв аймгийн ЭМД-ын хэлтсийн албан хаагчид оролцлоо. 

Энэ үеэр жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр орон нутаг, салбарынхантай санал солилцож, бодлого төлөвлөлтөө хэрхэн чиглүүлэх, төлөвлөсөн ажилдаа зориулах төсвөө хэрхэн бүрдүүлж, зарцуулах талаар суралцсан юм. 

Мөн жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн чиглэлээр хийж байгаа ажлаа илүү үр дүнд хүргэхэд өөрсдийн оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэх, орон нутгийн байгууллагуудтайгаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, энэ талаар хэрэгжиж буй олон сайхан ажлуудын туршлагаас суралцаж мэдлэг олж авсан форум байлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.109.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.