ЭМД: Нийслэл болон 21 аймаг, 9 дүүрэгт байрлах томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж байна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-05-17

Эрүүл мэндийн даатгалын төвийн болон орон нутаг дахь хэлтсийн албан хаагчид ЭМД-ын ач холбогдлыг таниулан сурталчлах мэдээллээр хангах, даатгалд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор нийслэл болон 21 аймаг, 9 дүүрэгт байрлах томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж байна.

Энэ хүрээнд ЭМДЕГ-ын ОНХХ-ийн албан хаагчид 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах "Хүчит шонхор" зах болон "Бөмбөгөр" худалдааны төвийн нийт 1300 гаруй худалдаа эрхлэгчдэд ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа тусламж үйлчилгээ, хөнгөлөлттэй эмийн жагсаалт, "Новартис эмийн хүртээмжийг сайжруулах" хөтөлбөрийн хүрээнд 100 хувь үнэ төлбөргүй олгож байгаа нэн шаардлагатай эмийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна шимтгэл төлөлтийн мэдээллийг нь газар дээр нь шалгаж, хамгийн хурднаар буюу цахимаар төлөх боломжуудыг танилцуулж, сонирхсон асуултад тодорхой хариултыг өглөө. 

Түүнчлэн худалдааны төвүүдийн орц, гарц, лифт зэрэг иргэд хамгийн их төвлөрдөг, дайрч өнгөрдөг байршилд ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэлээ хялбархан шалгах, хурдан шуурхай төлөх зэрэг мэдээллийг байршуулж байна. 

Энэ үеэр худалдаа эрхлэгчдийн зүгээс бидний энэхүү үйл ажиллагаа болоод ЭМД-ын хөнгөлөлтөд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ шимтгэл нөхөн төлөх хугацаа болон ЭМБ-уудын үйл ажиллагаа, оочир, дараалалд анхаарч ажиллахыг хүслээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.101.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.