ЭМД: Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад газар дээрх хяналт-шалгалтын ажлыг зохион байгуулж байна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-05-15
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдрийн байдлаар Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2400 гаруй эрүүл мэндийн байгууллагаас ЭМДҮЗ болон ЭМДЕГ-ын даргын баталсан тогтоол, тушаалын хүрээнд тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээг байгуулан, иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээнд чанарын хяналт хийсний үндсэн дээр санхүүжилт олгодог.
 
Энэ хүрээнд ЭМДЕГ-аас 5 дугаар сарын 04-ны өдөр Төгөл сувилалд газар дээрх хяналт шалгалтыг хийлээ.
 
Тус сувиллын 2023 оны 3 дугаар сарын түүвэрлэгдээгүй 322 өвчний түүхэнд хяналт хийхэд уламжлалтын чиглэлээр мэргэшээгүй эмчээр тусламж, үйлчилгээ үзүүлсэн, өвчний түүхийн клиникийн оношийн үндэслэлийг ижил бичсэн, эмчлэгч эмчийн гарын үсэг зурагдаагүй зэрэг зөрчил илэрсэн бөгөөд хяналт-шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.209.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.