ЭМДЕГ-аас тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээллээр хангах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх сургалтыг тогтмол зохион байгуулан ажилладаг.
Өнөөдөр ДЭМБ-ын зөвлөхүүд, Худалдан авалт гэрээлэлтийн газар, Мэдээллийн технологийн хэлтсээс анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж үйлчилгээний үр дүн, санхүүжилт, олон улсын чиг хандлага, цахим хөгжүүлэлтийн талаар онлайн сургалтыг зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтаар Өрхийн эрүүл мэндийн төв, Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ЭМД-ын асуудал хариуцсан 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилчдад эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний гүйцэтгэл, шалгуур үзүүлэлтийг хэрхэн тооцоолох, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудтай хийх гэрээ болон “selection1818” цахим программд мэдээллээ хэрхэн байршуулах зааварчилгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариуллаа.
-
9 цаг 19 мин
-
9 цаг 20 мин
-
10 цаг 29 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин