ЭМД: Эрүүл мэндийн даатгалын албан хаагчид нийслэлийн томоохон зах худалдааны төвүүдэд ажиллаж байна
Улсын хэмжээнд ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх 290 гаруй мянган даатгуулагч бий. Эдгээр иргэдэд эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг таниулан сурталчлах мэдээллээр хангах, даатгалд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс 5 дугаар сарын 08-наас 19-ний өдрүүдэд нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж эхэллээ.
“Нарантуул” ОУХТ-өөс эхэлсэн үйл ажиллагаа өнөөдөр Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвд үргэлжилж байна. Тус төвд хувиараа бизнес эрхэлдэг 500 гаруй иргэн байдаг бөгөөд ихэнх нь ЭМД-ын талаарх ойлголт мэдээлэл сайтай байсан бөгөөд 2023 оны ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд төлж үйлчилгээ авсан иргэд ч цөөнгүй байлаа.
Энэ үеэр бид ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа тусламж үйлчилгээ, хөнгөлөлттэй эмийн жагсаалт, "Новартис эмийн хүртээмжийг сайжруулах" хөтөлбөрийн хүрээнд 100 хувь үнэ төлбөргүй олгож байгаа нэн шаардлагатай эмийн талаа мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна шимтгэл төлөлтийн мэдээллийг нь газар дээр нь шалгаж, хамгийн хурданаар буюу цахимаар төлөх боломжуудыг танилцуулж, асууж сонирхсон асуултад тодорхой хариултыг өгч байна.
Түүнчлэн худалдааны төвүүдийн орц, гарц иргэд хамгийн их төвлөрдөг, дайрч өнгөрдөг байршилд ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэлээ хялбархан шалгах, хурдан шуурхай төлөх зэрэг ЭМД-ын төрийн үйлчилгээг завгүй бизнес эрхлэгчдэдээ газар дээр үзүүлж байна.
Энэ 7 хоногт “Хархорин” зах, "Сандэй плаза" худалдааны төвүүдээр явж, ЭМД-ын талаарх бүх төрлийн мэдээ мэдээллийг хүргэж ажиллана.
Энэхүү үйл ажиллагаа 21 аймаг, нийслэлийн Налайх, Багануур дүүргийн зах худалдааны төвүүдэд нэгэн зэрэг явагдаж байгаа бөгөөд орон нутагт байгаа даатгуулагч-иргэд тухайн орон нутгаасаа мэдээлэл авах бүрэн боломжтой.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.170.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 25 мин
-
9 цаг 26 мин
-
10 цаг 35 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин