Big Loyalty хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Үйл явдал
/
2023-06-06

Голомт банкны харилцагчдын тогтмол хэрэглээг урамшуулах зорилготой BiG Loyаlty 2023 оноотой хөтөлбөр дахин хэрэгжиж эхэллээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд та 2023.12.31-нийг дуустал Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах бүрдээ оноо цуглуулж, төрөл бүрийн урамшуулалд хамрагдаарай. Та өөрийн цуглуулсан оноог хамтран ажиллаж буй байгууллагуудын купон авах эсвэл автомашин болон 1 өрөө орон сууцны шагналтай урамшуулалд оролцох гэсэн 2 хэлбэрээр зарцуулах боломжтой.

ОНОО ЦУГЛУУЛАХ НӨХЦӨЛ:

Төрсөн өдрийн оноо: 100,000 оноо

Шинэ харилцагчийн оноо: 50,000 оноо

  • Цалингийн харилцах данс
  • Интернэт банк
  • Дебит, Кредит карт
  • Зээл /Бүх төрлийн иргэдийн зээл/
  • Хугацаатай төгрөгийн хадгаламж /6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж/

Бүтээгдэхүүн хэрэглээний оноо:

  • Цалингийн орлого – /100,000₮-с дээш/ – 50,000 оноо
  • Голомт банкны ПОС дээр хийгдсэн, Голомт банкны картын гүйлгээ – 1₮ тутамд 1 оноо
  • Хугацаатай төгрөгийн хадгаламжийн орлого /6 сар ба түүнээс дээш хугацаатай/ – 1₮ тутамд 2 оноо
  • Хугацаатай төгрөгийн хадгаламжийн шинээр нээх /6 сар ба түүнээс дээш хугацаатай/ – 1₮ тутамд 2 оноо
  • Хугацаатай төгрөгийн хадгаламжийн сунгалт /6 сар ба түүнээс дээш хугацаатай/ – 50,000 оноо + 1₮ тутамд 2 оно

Big Loyalty хөтөлбөрт харилцагчдын хамгийн ихээр үйлчлүүлдэг худалдаа, үйлчилгээний байгууллагууд хамтран ажиллаж байгаа тул оноогоо идэвхтэй цуглуулж, дараах байгууллагуудаар үйлчлүүлэх купоноо аваарай. Таны оноо нэмэгдэх тусам илүү их дүнтэй купонууд идэвхжих болно.

Сар бүр 500ш купон задрах бөгөөд купоны тоо хязгаартай тул та амжиж купоноо аваарай. Харин купон авахдаа дараах шатлалын дагуу оноогоо зарцуулах боломжтой.

Харин супер шагнал буюу автомашины ялагчийг 9-р сард, 1 өрөө орон сууцны ялагчийг 12-р сард тус тус тодруулах тул та супер шагналын эзэн болохыг хүсвэл тохирол явагдахаас өмнө заавал  урамшууллын эрхээ аваарай.

100,000 оноо = 1 урамшууллын эрх

Та  loyalty.golomtbank.com болон SocialPay аппликэйшнээр дамжуулан өөрийн цуглуулсан оноог шалгаж, урамшууллын эрхээ авах боломжтой. Супер шагналтай урамшууллын эрх авах заавартай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Санамж:

  • Amex, Si, The Color Card-ийн урамшуулалт аян зохион тусдаа хэрэгжиж байгаа тул тус картуудын гүйлгээнд оноо олгохгүй болно.
  • Эрдэнэт хотод “Эрдэнэт Лояалти” картын оноотой хөтөлбөр хэрэгжиж байгаа тул тус хотод хийгдсэн картын гүйлгээнд оноо олгохгүй.
  • Зөвхөн 6 сар ба түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламж шинээр нээх, орлого нэмэх, хугацаа сунгахад оноо олгоно. /Энэхүү өөрчлөлт нь 2023.08.01-нээс эхлэн мөрдөгдөнө./
  • Тусгай нөхцөлтэй төгрөгийн хадгаламж, гадаад валютын болон байгууллагын хадгаламжуудад оноо тооцож олгохгүй.
  • Хөтөлбөрийн туршид 1 харилцагчид дээд тал нь 100,000,000 оноо олгоно.
  • Хадгаламжийн данс хаагдсан тохиолдолд тухайн хадгаламжид олгогдсон оноо устахыг анхаарна уу.
  •  

Та дараах сувгуудаас хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

  • loyalty.golomtbank.com
  • SocialPay аппликэйшн
  • Лояалти шугам 7515-1111 /Зөвхөн ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд/
  • Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646

Loyalty хөтөлбөр гэдэг нь: Харилцагчийн үнэнч хэрэглээг урамшуулах хөтөлбөр. Аливаа байгууллагаас өөрийн хэрэглэгч, харилцагч, үйлчлүүлэгчдэдээ зориулан худалдан авалт хийх бүрд нь оноо олгож, тэр оноогоо ашиглан төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлтийг авах боломжийг олгох нь энэ төрлийн хөтөлбөрийн гол зорилго юм. Loyalty хөтөлбөрийг байгууллагууд өөрийн үйл ажиллагааны хэлбэр, үйлчлүүлэгчдийн онцлогт тохируулан төрөл бүрээр хэрэгжүүлдэг.

Big Loyalty хөтөлбөр үнэнч харилцагч таны хэрэглээ бүрийг марталгүй урамшуулна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.236.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.