Мэдээллийн технологийн салбарын шинэ залуу үеийг дэмжих, цахим шилжилтийг идэвхжүүлэх зорилготой “DX CUP MONGOLIA 2023” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт яг одоо HUB Инновацийн Төвд болж байна. “DX CUP MONGOLIA 2023” нь орчин үеийн мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан бүтээл хийж түүнийгээ бизнес загварт оруулах тэмцээн бөгөөд өнгөрсөн хугацаанд өөрсдийн бүтээл, бизнес загварын санаагаар бусдыгаа манлайлан сүүлийн шатанд шалгарсан 12 баг өнөөдөр бүтээлээ танилцуулж байгаагаас хоёр нь Япон улсын баг төдийгүй цахимаар оролцож байгаагаараа онцлогтой.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар БШУЯ, зохион байгуулагчаар Цахим шилжилтийг дэмжих холбоо, ШУТСан, Монголын Технологийн Коллежийн Үндэсний Холбоо, хамтран зохион байгуулагчаар Японы Жайка байгууллага, ерөнхий ивээн тэтгэгчээр дижитал банкны үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч Голомт банк ажиллаж байна. Мөн тэмцээний үеэр болж буй хэлэлцүүлэгт Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг илтгэгчээр оролцлоо.
Нээлттэй банк-Голомт банк
-
1 цаг 51 мин
-
4 цаг 5 мин
-
4 цаг 6 мин
-
5 цаг 15 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20