СХД: 10-12 ТӨРЛИЙН ХҮНСНИЙ НОГООНЫ ТАРИАЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА
Сонгинохайрхан дүүрэгт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 45 аж ахуй нэгж, 600 гаруй иргэн, төмс хүсний ногоо, тэжээлийн ургамлыг усалгаагүй тариалангийн зориулалтаар 944,5 га талбайд тариалалт хийж байна.
Монгол Улсын Засгийн газрын 118 дугаар тогтоол Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний хүрээнд Хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 2023 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг өмнөх оны жишгээр 80 хувиар хөнгөлж 10 аж ахуй нэгж, 42 иргэнд олгож байсан.
Дүүргийн 40 дүгээр хорооны тариаланч Л.Пүрэврэнцэн, П.Бат-Эрдэнэ, Ц.Төмөртогоо, Я.Лхагваа нарын тариалалтын явцтай дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн дарга С.Мижиддорж танилцлаа. Салат навч, бууцай, юуцай, өргөст хэмх, улаан лооль, төмс, лууван манжин, төл сонгино, ногоон сонгино, гоньд гэх мэт 10-12 төрлийн хүнсний ногоо хийгдэж байна. Дүүргийн хэмжээнд хаврын тариалалт 92+ хувьтай явагдаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.190.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2 цаг 11 мин
-
2 цаг 12 мин
-
3 цаг 21 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20