Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан дүүргийн хүүхэд, багачуудад зориулсан “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” нэгдсэн арга хэмжээг өнөөдөр /2023.06.01/ “Хүүхэд, залуучуудын театр”-ын гадна талбайд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүд, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон холбогдох удирдлагууд оролцож нийт багачууддаа баярын мэнд хүргэн, аз жаргалыг хүсэн ерөөлөө.
Хүүхдийн баярт зориулсан энэхүү арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 4000 гаруй хүүхэд, багачууд оролцож нэгэн өдрийг тоглоом, үлгэрийн цаг, дуу, бүжиг наадамд баясан инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүллээ. Мөн шинэ продакшн хамтлаг “Найзууд” хүүхдийн жүжгээ тоглож, МУГЖ Т.Ариунаа, Wasabies хамтлаг, дүүргийн тэргүүний авьяаслаг хүүхдүүд, хамтлаг дуучид зэрэг урлагийн олон үзүүлбэртэй арга хэмжээ боллоо.
Энэхүү баярын үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах Хүүхэд, залуучуудын театрын гадна талбайд олон нийтийг хамруулан хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.139.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
3 цаг 2 мин
-
3 цаг 3 мин
-
4 цаг 12 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20