СХД: ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ШИЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт болж, есөн дүүргийн Засаг дарга, холбогдох харьяа хэлтсийн удирдлагууд цахимаар оролцсон. Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хурлыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдан явуулж, цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж, хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
Дүүргийн нутаг дэвгэрт хүй долоо худаг байршдаг тул малын гаралтай өвчин гарахаас сэргийлэх, гарааш чөлөөлсөн талбайг яаралтай тохижилт хийх, дүүргийн хэмжээнд 5 байршилд хийгдэж буй бичил цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг эрчимжүүлэх, 16 байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай хийгдэж буй ажлын тайланг гаргах, хяналт тавих, Жаргалант тосгоны эмнэлгийн засварын ажлыг яаралтай эхлүүлэх, ЭЕШ өгөх энэ жилийн төгсөгч нарт BOOM төслийн хүрээнд сайтар бэлтгэх, 8 сард болох “Хүүхдийн Олимп”-д оролцох эрхээ авсан 204 хүүхдийг бэлтгэлийг сайтар хангах чиглэлийг холбогдох харьяа хэлтсүүдэд дүүргийн Засаг дарга өгөв.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх, Зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ил тод, энгийн, ойлгомжтой хэлбэрээр байршуулах зэрэг ажлыг эрчимжүүлэн ажиллана.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.139.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
7 цаг 6 мин
-
7 цаг 7 мин
-
8 цаг 16 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20