СХД: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН НЭРЭМЖИТ ТУГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-05-19
 
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор нийслэлийн 6 дүүрэгт туг аялуулж байна.
Ерөнхий газрын тугийг Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл хүлээн авлаа.
Уг үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн нэмэгдүүлэхэд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийн талаар сургалт, мэдээлэл хийлээ.
Сургалтад дүүргийн салбар зөвлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд, дүүргийн аж ахуй нэгж байгууллагууд оролцлоо.
Цаашид аяны хүрээнд төлөвлөгөө гарган хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, боловсрол, гэр бүлийн хүчирхийлэл, дэд бүтэцийн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулахаар боллоо.
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.102.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.