СХД: БАРИЛГЫН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд хууль, стандарт, нормын хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалт зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Тус захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах дэд Ажлын хэсэг Сонгинохайрхан дүүрэгт байгуулагдаж, хууль тогтоомж, стандарт, норм дүрмийн талаар сургалтыг зохион байгуулсан.
Мөн дэд ажлын хэсэг хяналт шалгалтын үйл ажиллагааг барилгын орчны аюулгүй байдал, нийтийн орон сууцны нэг давхарт худалдаа үйлчилгээ эрхлэгч нийт 21 аж ахуйн нэгжид, 10 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй хийлээ. Хяналт шалгалтаар тус байгууллагуудад UCS 1201B, UCS1202B стандартын дагуу зөвлөмжийн хуудас өгч ажиллав.
Шалгалтад нийслэлийн эрүүл мэндийн газрын хяналтын улсын байцаагч, хөдөлмөр халамжийн газрын улсын байцаагч, барилгын техникийн хяналтын улсын байцаагч болон бусад холбогдох хэлтэс албадын албан хаагчид оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.126.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
10 цаг 55 мин
-
10 цаг 56 мин
-
12 цаг 5 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин