СХД: УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААН ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
Германы Олон Улсын байгууллагын хамтын ажиллагааны Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн танилцуулга, мэдээлэл хийх уулзалт болж өндөрлөлөө. Энэхүү уулзалтад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, хороодын Засаг дарга, Сууц өмчлөгчдийн холбоодын захирлууд оролцлоо.
Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс GIZ болон NAMA facility байгууллага болон төслийн ерөнхий танилцуулга Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариулав.
Уулзалтаар угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэв.
Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн зорилго:
• Дулааны техникийн томоохон хэмжээний шинэчлэл (ДТШ) хөтөлбөрийг "Үсрэлт"-тэйгээр эхлүүлж, эрчим хүчний хэмнэлттэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зах зээлийн нөхцөлийг бүрдүүлнэ.
• ДТШ-ийн урьдчилсан зардлыг нөхөхөд туслах эргэлтийн санхүүжилтийн механизмыг бий болгож, сэргээн засварлах ажлыг өргөжүүлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтийг оролцуулах
• Орон сууцны дулааны хэрэгцээг бууруулах замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.
Угсармал орон сууцуудыг дуулаалсанаар:
• Дулаан, тохитой, эрүүл орчин бүрдэнэ
• Барилгын ашиглалтын хугацаа нэмэгдэнэ
• Барилга буюу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэмэгдэх зэрэг үр дүнгүүд гарна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.155.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
11 цаг 24 мин
-
11 цаг 25 мин
-
11 цаг 29 мин
-
12 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин