СХД: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ “ЧИП” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт монгол гэрийн “Дулаалга, Халаалт, Агаар сэлгэлтийн чип багц” төсөл хэрэгжиж байна.
Дүүргийн хэмжээнд төслийн хэрэгжилтэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас хяналт тавьж байгаа бөгөөд энэ жил 85 өрхийг төсөлд хамруулахаар ажиллаж байна. Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн “ЧИП” багц нь иргэдэд нүүрсгүй шийдлийг санал болгож байгаа бөгөөд зорилтот бүлгийн иргэд үнийн дүнгийн 50 хувийг хөнгөлүүлж авах боломжтой юм.
Тодруулбал, 5 хүртэлх насны хүүхэдтэй, Жирэмсэн эх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Өндөр настан, Өрх толгойлсон эцэг эсвэл эх хөнгөлөлтөд хамрагдана. Мөн жилийн 3 хувийн хүүтэй, 30 хүртэлх сарын хугацаатай ногоон зээлд хамрагдах боломжтой.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд энэ онд 35 өрх уламжлалт зуухнаас татгалзаж ЧИП багцыг сонгон хэрэглэж байгаа бөгөөд тэдний нэг нь 3 дугаар хороо Бага нарангийн 22-12 тоотод оршин суудаг О.Зоригтбаатарынх юм. Тэднийх бага насны таван хүүхэдтэй бөгөөд ЧИП багцыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авчээ. Биднийг очиход өрхийн тэргүүн О.Зоригтбаатар эзгүй байсан бөгөөд түүний эхнэр Т.Мөнхзул дулаалгын багцын хэрэглээний талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэр “ЧИП багц нь цогцоороо гэрийн дулаалгыг шийдсэн бөгөөд халаалт нь цахилгаанаар ажилладаг учраас ашиглахад хялбар. Мөн гэрийн дотор орчны бохирдлыг бууруулж байгаа нь таатай тохилог орчныг бий болгож байгаад маш их баяртай байгаа. Мөн манайх өмнө нь уламжлалт зуухтай байхдаа 2-3 удаа галладаг байсан бол одоо ганцхан товчлуур дарахад нь хангалттай болсон. Бас дулаанаа маш удаан хадгалдаг. Мөн олон бага насны хүүхэдтэй манайх шиг айлд хүүхдүүдээ галын аюул эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх боломжийг олгосонд маш их баяртай байна” гэдгийг хэллээ.
ЧИП багц нь нэмэлт дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй халаалт болон агаар сэлгэлт гэсэн 3 төрлийн багц бүтээгдэхүүний иж бүрдэл юм. Иргэд чип төсөлд хамрагдсанаар агаарын бохирдлыг бууруулах , эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, 0-5 насны хүүхдүүдийн дундах уушгины хатгалгаа өвчний тохиолдлыг бууруулах, агаарын бохирдлын улмаас жирэмсэн эхэд үүсэх эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх юм.
Та ЧИП төсөлд хамрагдахыг хүсвэл 77152828 дугаарт Сонгинохайрхан дүүргийн ажилтантай холбогдож, бүртгүүлээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.249.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
12 цаг 23 мин
-
12 цаг 24 мин
-
12 цаг 28 мин
-
13 цаг 33 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин