СХД: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2023” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-04-17
 
​​​​​​​​​
“Эрүүл ажлын байр-Бидний суурь эрх” уриан дор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Барилга хөгжлийн төвтэй хамтран 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын захирал, инженер техникийн ажилчдад сургалт зохион байгууллаа.
Сургалтаар барилга угсралтын үеийн аюулгүй ажиллагаа, аюул эрсдэлийн үнэлгээг тодорхойлох, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх талаар чадавхжуулж нэг бүрийн хамгаалах хэрэгслийг зөв өмсөж хэвшүүлэх, ашиглалтын аюулгүй ажиллагааг хангах талаар инженер техникийн ажилтнуудад биет төхөөрөмж дээр үзүүлэх дадлагыг хийлээ.
Барилга угсралтын үед барилгын ажлын талбай, гадна орчны аюулгүй байдлыг хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагыг хэрэгжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар зөвлөгөө, зөвлөмж өглөө.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.196.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.