СХД: ИРГЭДТЭЙ ХИЙСЭН ГЭРЭЭНИЙ ДАГУУ ТҮЦ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-04-07
 
Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны автобусны буудлын талбайн явган хүний зам, ногоон байгууламж, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлсөн ТҮЦ-ийг иргэдтэй хийсэн гэрээний дагуу өнөөдрөөс нүүлгэн шилжүүлж эхэллээ.
Дүүргийн хэмжээнд 273 ширхэг ТҮЦ үйл ажиллагаа явуулдаг.
Тиймээс худалдаа үйлчилгээний зөвлөлийн зүгээс иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль тогтоомж, төрийн байгууллагаас тавигдах шаардлагыг мөрдүүлэх, авто замын болон явган зорчигч нарын хөдөлгөөнд саад учруулахгүй байх чиглэлд анхаарч дээрх шаардлагад нийцэхгүй байгууламжийг чөлөөлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэхүү ажлыг хамтран зохион байгуулж буй ТҮЦ эзэмшигчид, 16 дугаар хорооны Засаг дарга болон албан хаагчдад талархал илэрхийлье.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.105.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.