СХД: ДҮҮРГИЙН 26 ДУГААР ХОРООГ ДАМНАСАН 1,7 КМ ҮЕРИЙН ДАЛАН ХИЙГДЭНЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-04-06
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайгаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хоёр дахь өдрөө Толгойт бүсийн хороодод ажиллаж байна. Толгойт бүсэд нийт 12 хороо байдаг бөгөөд бүгд гэр хорооллын иргэд оршин суудаг. Эдгээр хороодод нийтлэг хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, авто зам, гэрэлтүүлэг, худаг, цахилгааны хүчдэл сайжруулах, камержуулалт, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт.
Дүүрэг орон нутгаас шийдвэрлэж чадах асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, нийслэл, яам агентлаг руу өгөх хүсэлтийг харьяа хэлтэс, тасгуудад дүүргийн Засаг дарга үүрэг өглөө.
ТОЛГОЙТ БҮСИЙН ХОРООД ДАРААХ ХҮСЭЛТИЙГ ӨГӨВ.
3 ДУГААР ХОРОО
- Төв зам дагуу хурд сааруулагч тавих
- Усан сан нэмэгдүүлэх
- Дөрвөн байршилд чулуун зам хийх
- Камержуулалт хийх
ДОНХ-ийн сангаар 2022, 2023 онуудад сагсан бөмбөгийн талбай, 3x3 сагсан бөмбөгийн талбайг барьж ашиглалтад оруулсан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж 100 хувь шийдэгдсэн. Гуравдугаар хороо гэрэлтүүлгийн хувьд 90 хувьтай байна.
26 ДУГААР ХОРОО
- Хорооны цогцолбор барилгын засварын ажлыг эхлүүлэх
- Гэрэлтүүлгийг нэмэлтээр хийх
- Шинээр цэцэрлэгийн барилга худалдан авалт хийх
- Камержуулалт хийх
152 дугаар сургууль хүртэлх 200 метр шороон замыг зогсоолтой нь шийдвэрлэх ажил энэ онд хийгдэж дуусна. Халиа, тошин үүсдэг газруудад Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангаар 1,7 км далан хийхээр төлөвлөсөн. Далан хийх судалгааг ЗДТГ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байна
35 ДУГААР ХОРОО
- Шинээр сургуулийн барилга барих
- Хороон дундуур 2,4 км авто зам тавих асуудлыг судлахаар боллоо
- 273-р цэцэрлэг рүү явахад өгсүүр замтай учраас эцэг эх асран хамгаалагч нар өглөө, оройд хүүхдүүдээ хүргэж өгч авахад хүндрэл учирдаг байна. Иймд энэ байдлыг харгалзан үзээд нарангийн голоос 273-р цэцэрлэг хүртэл 500 метр авто замыг тавиулах ажлыг судлахаар боллоо.
- Мөн 2023 онд НОНХ-ийн сангаар 100 сая төгрөгийн камержуулалтыг тавихаар ажиллаж байна. Мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслийн хүрээнд 2021 онд тавьсан 21 камерын тэжээлийн холболтыг Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран шийдвэрлэх үүргийг Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст үүрэг болголоо.
36 ДУГААР ХОРОО
- Гэрэлтүүлгийн хувьд одоогийн байдлаар 80 гаруй хувьтай байгаа бөгөөд нэмэлтээр 300 гаруй гэрэлтүүлгийг шинээр суурилуулах
- Хорооны цогцолбор байр барих
- Хороон дундуур 1 км авто зам тавих ажлын зураг төсөв хийгдэж байна
- Шинэ замууд дээр дөрвөн байршилд хурд сааруулагч тавих ажлыг яаралтай шийдвэрлэх
Дээрх хороодын Засаг даргаас өгсөн санал хүсэлтийг судлах, Улс, Нийслэлийн 2024 оны төсөв дээр суулгуулах ажлыг яаралтай зохион байгуулахыг Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсүүдэд дүүргийн Засаг дарга үүрэг болголоо.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.135.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.