СХД: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-04-06
 
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний хороо жил бүрийн дөрөвдүгээр сарыг ХАБЭА-н сар болгон тэмдэглэж батлагдсан төлөвлөгөөний дагуу ажилладаг.
Дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн хурлаар 2023 оны салбар зөвлөлийн төлөвлөгөө, “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх” уриатай ХАБЭА-н сарын аяны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.
Энэ жилийн сарын аяныг үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд сарын аяны зорилго оршиж байна.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.0.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.