Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 43 хороодын ахмадуудын төлөөллийг өнөөдөр /2023.04.04/ хүлээн аван уулзлаа. Тус уулзалтаар дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалт болон цаг үеийн асуудал, дэд бүтэц, ахмадуудад зориулан цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлыг танилцуулж, санал бодлыг нь сонссон юм.
Уг уулзалтаар дүүргийн ахмадууд өөрсдийн өмнө тулгамдсан асуудлууд, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар тодруулан асуулт асууж байлаа.
Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Ахмадуудад зориулан Толгойт бүсэд 2022 онд “Ахмадын өргөө”, 2023 онд “Толгойт хөгжлийн төв”-ийг ашиглалтад оруулсан. Тус хоёр төвд ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөх шатар, даам, бүжгийн сургалтууд орохоос гадна өдрийн эмчилгээ, уламжлалт бариа заслаар үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн Баянхошуу, Төв, Өнөр бүсийн хөгжлийн төвүүдийг үе шаттайгаар байгуулахаар ажиллаж байна. Төвийн бүсийн хөгжлийн төвийг ноднин жил гарааш буулгасан 32-р байрны арын талбайд барихаар төлөвлөж байна. Мөн 13, 26 дугаар хороодод нийслэлийн анхны жишиг өрхийн эмнэлэг барихаар болсон” гээд олон бүтээн байгуулалтуудын ажил энэ жил эхлэх гэж байгааг онцлон хэллээ.
Дүүрэгт хийгдэж буй зарим ажлаас дурдвал:
- Дүүргийн хэмжээнд долоон байршилд 12 хэсэгчилсэн тайлбайд 199,6 га газрыг хамарсан гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 21 мянга гаруй гэрэлтүүлгийг хийснээр 90-100%-ийн бүрэн гэрэлтүүлэгтэй болсон. Дахин төлөвлөлтийн хүрээнд баянхошуу бүсэд гэр хорооллын дундуур авто замуудыг тавьж ажилласан бөгөөд үргэлжлүүлэн 20 хорооны 28 байршилд 22.6 км авто зам тавихаар төлөвлөн ажиллаж байна.
Одоогийн байдлаар 25-р хороонд 125 хүүхдийн багтаамжтай эко цэцэрлэгийн барилга угсралт, дотоод заслын ажлууд бүрэн дууссан бөгөөд гадна талын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.180.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
17 цаг 21 мин
-
17 цаг 22 мин
-
17 цаг 26 мин
-
18 цаг 31 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин