Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаал, дүүргийн Засаг даргын захирамжаар хаврын их цэвэрлэгээний сарын аян өнөөдөр /2023.03.18/ эхэллээ.
Тус аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл, өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх гэрлийн шон угаах, шон дээр наасан зарлал наалтыг хуулах, нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс, хашлагыг угааж цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаяг хаягийн байгууламжуудыг угаах, өнгийг сэргээх зэрэг чиглэлээр цэвэрлэгээ үйлчилгээний 10 бригадын 114 зам талбайн үйлчлэгч 784 уртааш метр хайс хашлага, автозамын анхааруулах, мэдээлэх 34 тэмдэг, 64 автобусны буудал, 93 хогийн савуудыг угаах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн 110 сөх, гэрэлтүүлгийн “Филлипс” ХХК, “Цацраг хангай” ХХК, “Их хотын гэрэл” ХХК-иуд гэрлийн шон тоглоомын талбайг угааж цэвэрлэж байна.
Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, хороод, албан байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлын ачилт, тээвэрлэлт, цуглуулалтын ажилд дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа болон бусад удирдлагууд хяналт тавин ажиллалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.239.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
21 цаг 31 мин
-
21 цаг 32 мин
-
21 цаг 36 мин
-
22 цаг 41 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин