СХД: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” АППЛИКЕЙШН АШИГЛАЛТЫГ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛАН ТУРШЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-03-15
 
“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАSАМ II) төсөл Монгол Улсын хэмжээнд 2020-2023 онд хэрэгжиж байна. Уг төслийг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж байгаа юм.
МАSАМ II төслийн хүрээнд Сангийн Яам, Дэлхийн банк хамтран улсын төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоог хангах зорилгоор “Төсвийн хөрөнгө оруулалт” аппликейшнийг бүтээсэн. Тус аппликейшнаар дамжуулан иргэд 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төслүүдэд саналаа өгөх боломжтой болж байна. Аппликейшний ашиглалт, үйл ажиллагааг танилцуулах, олон нийтээс санал авах зорилгоор 2023 оны 3 сарын 14,15-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн иргэд, олон нийтэд танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.
“Төсвийн хөрөнгө оруулалт” аппликейшнээр дамжуулан иргэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаарх холбогдох хууль, дүрэм, журам, гэрээ зэрэг бүхий л баримт бичигтэй танилцаж болох бөгөөд өөрийн харъяа аймаг, дүүргийн талаарх ерөнхий мэдээлэл, 2024 онд хэрэгжүүлбэл зохих Хөрөнгө оруулалтын төслүүдийг шинээр санаачлах, бусдын санаачилсан төслүүдэд санал өгөх боломжтой боллоо.
Аппликейшн ашиглалтыг турших, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улсын төсвийн ил тод байдлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагааг МАSAM II төслийн хамтран хэрэгжүүлэгч Глоб Интернэшнл төв чиглүүлэн зохион байгуулсан бөгөөд хамтрагчаар “Захиргааны шинэ санаачлага” ТББ, “Үнэн хатамж” ТББ хамтран ажиллалаа.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.10.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.