Төр, хувийн хэвшлийн 150 гаруй байгууллага хамтран “Бүтээгч Хан-Уулчууд” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа
Эко дүүргийн “Баялаг бүтээгч” иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин, сурталчлах зорилготой төр, хувийн хэвшлийн хамтарсан “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” нээлттэй өдөрлөг “Мөсөн өргөө”-н гадна талбайд зургадугаар сарын 4-нд амжилттай зохион байгуулагдлаа.
Дүүргийн 130 гаруй аж ахуй нэгж, байгууллага, төрийн 50 гаруй байгууллага нэг дор цугларч, үзэсгэлэн худалдаа, нээлттэй өдөрлөг хийж иргэнд ойр, түргэн шуурхай төрийн үйлчилгээг үзүүлэх, инноваци шингэсэн баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнийг нийтэд таниулан сурталчилсан үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
Өдөрлөгийн үеэр хүүхэд, залуучуудад чиглэсэн хөгжөөнт уралдаан, тэмцээн, номын худалдаа, урлагийн тоглолт, задгай талбайн арга хэмжээг бүхэл өдрийн турш үргэлжилж, төр, хувийн хэвшлийн байгууллагууд иргэдэд нээлттэй, шуурхай үйлчиллээ.
Тус өдөрлөгт 10 мянга орчим иргэд оролцож, 235 иргэн ажлын байранд зуучлагдсан байна. Цаашид баялаг бүтээгч нарыг дэмжсэн уг нээлттэй өдөрлөгийг жил бүр өргөн цар хүрээтэй зохион байгуулна хэмээн зохион байгуулагч нарын зүгээс онцоллоо.
-
6 цаг 20 мин
-
6 цаг 21 мин
-
7 цаг 30 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20