ХУД: Ахлах ангийн сурагчдад “Цахилгаан хөдөлгүүрт скутер, унадаг дугуй, мопед, мотоциклоор замын хөдөлгөөнд оролцоход анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа
Б.Норовням
Үйл явдал
/
2023-05-23

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас түнш байгууллагуудтайгаа хамтран НҮБ-аас жил бүр зохион байгуулдаг замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоногийн арга хэмжээг “Урьтаж Ухаар” уриалга дор зохион байгуулж байгаа билээ.

Монгол улсын хэмжээнд 2022 онд зам тээврийн ослын улмаас 76 хүүхэд амиа алдаж, 810 хүүхэд гэмтэл, бэртэл авч амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ. Эдгээр амиа алдсан 76 хүүхдийн 5 хүүхэд нь, гэмтэж бэртсэн 810 хүүхдийн 34 хүүхэд унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байсан судалгаа байна.

Мөн сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид цахилгаан хөдөлгүүрт скутер, унадаг дугуй, мопед, мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцох байдал ихэссэн тул тэдгээр хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн алба, дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс, боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.