ХУД: Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг эхлүүллээ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-05-17

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Бэлэн бай” аяныг улсын хэмжээнд эхлүүллээ.

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг таниулах зорилготой уг аян зургадугаар сарын 9-н хүртэл үргэлжилнэ. Аяны хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу иргэдэд газар хөдлөлтийн аюул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар ойлголт, мэдээлэл өгөх юм. Мөн www.belenbai.mn сайтыг ашиглалтад оруулж, иргэд мэдээллийг нэг дор авах боломжийг бүрдүүлээд байна. Олон нийтийн газруудад байршуулсан “Бэлэн бай” сурталчилгааны самбар дээрх QR кодоор дамжуулан тус сайт руу мөн нэвтрэх боломжтой.

Монгол орны нутаг дэвсгэрт 2011-2022 онд нийт 327,576 удаагийн газар хөдлөлт болжээ. 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, үүнээс үүдсэн давтан хөдлөлтүүд 137,849 удаа болсон нь өмнөх 10 жилийн дунджаас долоо дахин их үзүүлэлт юм.

Харин Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2011-2022 онд нийт 12,589 удаагийн газар хөдлөлт болсноос 5-5.9 магнитудын газар хөдлөлт нэг, 4-4.9 магнитудын газар хөдлөлт зургаа, 3-3.9 магнитудын газар хөдлөлт 61 бүртгэгджээ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.32.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.