Монгол Улсын ”Биеийн тамир, спортын тухай” хууль, дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, цэцэрлэгийн орчин дахь бие бялдрын сургалт хүмүүжлийн чанар үр нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Хан-Уул дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн 19 цэцэрлэгийн 600 гаруй гимнастикч хүүхэд багачууд оролцож, монголын гимнастикийн холбооны итгэмжлэгдсэн шүүгч ОУХМастер Г.Ерөөлбат, МГХ-ны ТХ-ны дарга ОУ-ын итгэмжлэгдсэн шүүгч СМ Д.Түмэнтөгс, МГХ-ны итгэмжлэгдсэн шүүгч ОУХМастер Ж.Чулуунцэцэг нар шүүн явууллаа.
-
Тэргүүн байрт Д.Туяа эрхлэгчтэй 223-р цэцэрлэгийн баг тамирчид
– Дэд байрт Э.Батнавч эрхлэгчтэй 250-р цэцэрлэгийн баг тамирчид
-Гутгаар байрт Л.Оюунцэцэг эрхлэгчтэй 144-р цэцэрлэгийн баг тамирчид тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, цэцэрлэгийн орчин дахь бие бялдрын сургалт хүмүүжил нөлөөллийн тэмцээнд бяцхан шавь нараа бэлтгэн идэвхтэй оролцсон цэцэрлэгийн нийт бүрэлдэхүүн, бяцхан гимнастикч нарт талархал илэрхийлье
-
13 цаг 8 мин
-
13 цаг 9 мин
-
13 цаг 13 мин
-
14 цаг 18 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин