Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК улс хоорондын нүүрс тээврийн С төрлийн бичгийг зарж байна гэх ташаа мэдээлэл гарсан.
Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, тээвэрлэлтийг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг Ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж 2023 оны нэгдүгээр улирлаас эхлэн “С” төрлийн зөвшөөрөл олгож байна. 2023 оны нэгдүгээр улиралд Гашуунсухайт хилийн боомтод нийт 7,800 “С” зөвшөөрөл олгохоос 60% буюу 4,680 зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний тээвэрлэлтэд олгосон.
2023 оны I улиралд С төрлийн зөвшөөрлийг олгохдооо хоёр хэлбэрээр зохион байгуулж ажилласан. Энэ нь нүүрс борлуулалтын уурхайн ам нөхцөлөөс хүргэж өгөх нөхцөл рүү шилжиж байгаатай холбоотой юм.
1. Хүргэж өгөх нөхцөлөөр борлуулж буй нүүрс тээвэрлэлтийг гүйцэтгэх тээврийн аж ахуйн нэгжиийг Ерөнхий гэрээний аргаар нээлттэй сонгон шалгаруулж, хоёр дахь шатны цахим арилжаанд хамгийн бага үнийн санал ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдэд,
2. Уурхайн ам нөхцөлөөр борлуулж буй нүүрс тээвэрлэлтийг гүйцэтгэх тээврийн аж ахуйн нэгжид хувь тэнцүүлэн олгохдоо Битүүмжлэгдсэн тээврийн баг үүсгэж, Авто тээврийн үндэсний төвийн нэгдсэн системээр дамжуулж хүсэлт гаргасан байх хоёр шаардлага тавьж, шаардлага хангасан аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслүүдэд олгох боломжтой С төрлийн зөвшөөрлийг хувь тэнцүүлэн тус тус олгосон.
2023 оны нэгдүгээр улиралд “Эрдэнэс Тавантолгой” ХК-наас С төрлийн зөвшөөрөл хүссэн 10 мянга гаруй тээврийн хэрэгслээс 4,680 тээврийн хэрэгсэлд олгох боломжтой байсан ба хувь тэнцүүлэн олгохдоо хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн байдлаар давуу эрх олгохгүйгээр бүх мэдээллийг ett.mn сайтад нээлттэй, ил тод байршуулснаар харилцан хяналт тавих боломжтой болсон.
Өөрөөр хэлбэл С зөвшөөрөл олголт ил тод нээлттэй, тэгш хуваарилалттай хяналттай болсноор худалдан борлуулах, хууль бусаар олгох асуудал байхгүй нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд олон нийтэд ташаа мэдээлэл тарааж, төөрөгдөл үүсгэхгүй байх, бодит эх сурвалжаас мэдээлэл түгээхийг уриалж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
-
18 цаг 14 мин
-
18 цаг 15 мин
-
18 цаг 19 мин
-
19 цаг 24 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин