ХУД: “Аюулгүй ажлын байр-бидний суурь эрх” уриатай сарын аяны нээлт боллоо
Б.Норовням
Үйл явдал
/
2023-04-14

Жил бүрийн дөрөвдүгээр сарыг улс орон даяар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сараар зарлан аян өрнүүлдэг.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл хамтран “Аюулгүй ажлын байр-Бидний суурь эрх” уриан дор зохион байгуулахаар өнөөдрөөс эхлүүллээ.


Аяныг нээж Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн дарга, Засаг даргын орлогч Б.Цэрэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал нь хөдөлмөр эрхэлж буй хүн нэг бүрийн суурь эрх” хэмээн онцлон сарын аяныг үр дүнтэй зохион байгуулахыг хүсэв.

Үйл ажиллагаанд тус дүүрэгт барилгын болон боловсруулах салбарт үйл ажиллагаа явуулдаг 120 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн, инженер, техникийн ажилтнууд оролцон “Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын онол, арга зүйн асуудлыг хэлэлцэж, 2023 онд “Аюулгүй ажлын байр-бидний суурь эрх” уриан дор аялах осолгүй хамт олон дарцаг аялах аяныг эхлүүлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.52.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.