Дэлхийн банкны боловсролын салбар хариуцсан захирал ноён Хайме Сааведра Боловсролын үнэлгээний төв дээр ажиллалаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-05-19
Дэлхийн банкны боловсролын салбар хариуцсан захирал ноён Хайме Сааведра Боловсролын үнэлгээний төв дээр ажиллалаа.
?Дэлхийн банкны боловсролын салбар хариуцсан захирал ноён Хайме Сааведра болон Дэлхийн банкны боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнүүд БҮТ-ийн захирал Л.Ганбат, БШУЯ болон БСҮХ-ийн төлөөлөлтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
?БҮТ-ийн удирдлага Боловсролын байгууллага болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулж буй туршлага, PISA үнэлгээний зохион байгуулалт, үр дүнгийн боловсруулалт болон Боловсролын чанарын үнэлгээний талаар дэлгэрэнгүй танилцуулав. Ноён Хайме Сааведра болон зөвлөхүүд олон улсын туршлагаас хуваалцан, санал зөвлөмж өгсөн бөгөөд боловсролын үнэлгээг нарийвчилсан байдлаар маш өргөн хүрээнд зохион байгуулж байгааг сайшаан тэмдэглэлээ.
?Ноён Хайме Сааведра нь 2012-2015 онд Перу Улсын Боловсролын сайдаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа өөрийн улсын PISA үнэлгээний үр дүнг мэдэгдэхүйц ахиулж ажилласан юм. PISA үнэлгээний үр дүнг олон нийтэд ойлгомжтой байдлаар боловсруулах, танилцуулах болон боловсролын бодлого чиглэлээ тодорхойлоход ашиглахын ач холбогдлын талаар туршлагаасаа танилцууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.85.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.