ХУД: Хоггүй Хан-Уул Эко дүүрэг зорилтын хүрээнд нийт 23 ширхэг хог тээврийн автомашинг хог тээврийн байгууллагууддаа хүлээлгэн өгч парк шинэчлэл хийлээ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-03-13

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар нийт 23 ширхэг хог тээврийн автомашинг хүлээлгэн өгч ПАРК  шинэчлэлийг хийж, эко орчинг бүрдүүлэхэд ОНЦГОЙ  анхааран ажиллаж буй.

ТУХАЙЛБАЛ: 2021 онд ДӨРВӨН , 2022 онд нийт ЗУРГААН ширхэг хог тээвэрлэх зориулалттай шинэ автомашин, тусгай зориулалтын олон үйлдэлтэй ХОЁР , 2023 онд 11 хог тээвэрлэх зориулалттай шинэ автомашинг тус тус хог тээврийн байгууллагууддаа хүлээлгэн өгсөн.

Тус  олон үйлдэлтай 2 автомашин нь ӨВЛИЙН УЛИРАЛД замын цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах автомат тохиргоотой ЗУНЫ УЛИРАЛД усалгаа, цэвэрлэгээ хийхээс гадна зам гадаргуун тоос шорооноос цэвэрлэх, угаах, ногоон байгууламж, зүлэг услах, хосолсон үүрэгтэй, орчны -30 градусаас +40 градус хүртэлх үед асфальт болон бетон хучилттай замыг цэвэрлэх дагтаршсан мөсийг арилгаж, халтиргаанаас сэргийлэх бодис цацах зэрэг хосолсон давуу талтай.

Цаашид дүүргийн зүгээс хог хаягдлын менежментийг сайжруулах, автомашин, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг үе шаттай шийдвэрлэн хоггүй цэвэр эко орчинг бүрдүүлэх тал дээр ОНЦГОЙ  анхаарч ажиллах юм

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.200.114)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.