ОГ: БНСУ-ын “үндэсний ойн үрийн сортын төв”-ийн мэргэжилтнүүд монгол улсад ажиллана
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-15
Монгол-Солонгосын ойн аж ахуйн хамтарсан хорооны 9 дэх удаагийн хурлын хүрээнд Монгол улсын төлөөлөгчид БНСУ-ын “Үндэсний ойн үрийн сортын төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан.

 

?Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон Хэрэм” төслийн гуравдугаар шатны хүрээнд Монгол улсад (Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймгууд), Ойжуулалтын дэд бүтэц байгуулах ажлын хэсэгт болон Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд БНСУ-аас мэргэжилтэн урин ажиллуулахаар зөвшилцсөн юм.

?Тус мэргэжилтнүүд зургаадугаар сарын 19-өөс 28-ны өдрүүдэд Монголд ирж ажиллахаар боллоо.

“Үндэсний ойн үрийн сортын төв” нь Солонгосын Ойн албаны харьяа агентлаг юм. Туслах баг, Ургамлын сорт хамгааллын газар, Үр суулгацын менежментийн газар гэсэн дөрвөн салбар нэгжээс бүрддэг бөгөөд 1016 га талбай бүхий үрийн талбайд менежмент хийж ажилладаг.

?Тус төв нь 2030 он гэхэд ургамлын сорт хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, үр, суулгацын бүтээмжийг 100 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний тулд шинэ сортуудыг хөгжүүлэхийг дэмжих, ойн сорт хамгаалах тогтолцоог бүрдүүлэх замаар Солонгос улсын хэмжээнд менежментийн тогтолцоог бүрдүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх, ойн генетик нөөцийн менежментийн тогтолцоог бүрдүүлэх, ашиглалтыг дэмжихээр ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарErdenet Forest GenbankKorea-Mongolia Greenbelt Project 한-몽 그린벨트 프로젝트

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.143.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.