ОГ: Нидерландын мод үржүүлгийн салбарт тэргүүлэгч “вискон” групптэй танилцаж, туршлага судаллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-15
 ?”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол орны ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх ажил орон даяар өрнөж байна. Энэ хүрээнд тарьц суулгацыг бойжуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор бий болсон.

 

?Үүнтэй холбоотойгоор Нидерланд улсын Вискон группийн автомат мод үржүүлгийн системийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх, доктор, профессор Н.Батхүү, ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Л.Болд нар танилцаж мод үржүүлгийн дэвшилтэт технологи, инновацийг Монгол улсад нутагшуулах боломж, нөхцлийг судаллаа.

?Нидерландын Вискон групп нь 1927 онд байгуулагдсан цагаасаа ургамал, амьтан болон хүний эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн судалгаа шинжилгээнд суурилсан технологи, инновацыг хөгжүүлж хөдөө аж ахуйн салбарыг байгаль орчинд ээлтэй, хэрэглэгчдэд тохиромжтой байдлаар хөгжүүлэхийг зорьж ажилладаг байна.

?Тус компани нь тасалгааны ойн үрийн аж ахуй, мод үржүүлгийн салбарт тэргүүлэгч Нидерландын аж ахуйн нэгж бөгөөд дэвшилтэд технологи, программ бүхий бүрэн автоматжуулсан үйлдвэр нь жилдээ 400 орчим сая модны суулгацыг глобал зах зээлд нийлүүлдэг байна.

?Энэ хүрээнд модлог ургамлыг үрээр болон эдийн өсгөврийн аргаар бойжуулж, өндөр үр өгөөжтэй үйлдвэрлэлийг хүний оролцоо багатайгаар цогцоор нь шийдвэрлэдгээрээ онцлог юм. Вискон групп дэлхийн 80-аад оронд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж ажилладаг байна. Ялангуяа Монгол оронтой адил төстэй хүйтэн цаг агаартай Скандинавын орнуудад дээрх инновац шингэсэн үржүүлгийн системийг өргөнөөр ашиглажээ.

?Энэхүү шинэлэг инновац шингэсэн технологи нь урт хугацаандаа эдийн засгийн үр ашиг өндөртэй буюу өөрөөр хэлбэл одоогийн зардлыг 7 дахин бууруулах боломжийг олгодог онцлогтой ажээ.

Нидерландын “Вискон Групп” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Ерөнхий менежер Вим Жан Грүүтхаустай уулзаж ойжуулалт, мод үржүүлэг салбарт хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар төлөөлөгчид санал солилцов.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарEmbassy of Mongolia in Brussels

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.31.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.