ОГ: Монгол улс-европын холбоо хоорондын ойн түншлэлийн замын зургийг боловсруулж, шинжээчийн ажлын хэсгээр хэлэлцүүлэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-12
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентай “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан билээ.

?Тус санамж бичгийн хүрээнд Монгол улс-Европын холбоо хоорондын ойн түншлэлийн замын зургийг ЗГХА Ойн газар, Европын холбооны төлөөлөгчийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам хамтран боловсруулсан юм. Замын зургийг зургаадугаар сарын 09-ний өдөр Шинжээчийн ажлын хэсгээр хэлэлцүүлэв.

?Шинжээчийн ажлын хэсэгт: Европын холбооны төлөөлөгчийн газар, ЗГХА Ойн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар болон Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилт судлалын салбарын төлөөллүүд оролцов.

?Тус замын зураглалыг 2023 оны гуравдугаар сарын 30-ний өдөр орон нутгийн 21 аймгийн БОАЖГ-ууд болон, ойн ангиудад танилцуулах зорилгоор цахим уулзалтыг зохион байгуулж, 2023 оны дөрөвдүгээр сарын 12-нд Ойн салбарт хамаарах хувийн байгууллага, академи, мэргэжлийн холбоодын төлөөллүүдийг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулан холбогдох саналуудыг тусгасан болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модEU Delegation to MongoliaШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнГазар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.208.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.