ОГ: Ойн газрын мэргэжилтэн тайланд улсад зохион байгуулагдсан ойн нөөцийн үнэлгээний техникийн зөвлөгөөнд оролцов
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-26
г арга хэмжээ нь голчлон онлайн платформ ашиглан FRA тайлан гаргах техникийн хуралдаануудаас бүрдсэн бөгөөд FRA 2025 улсын тайланг бэлтгэхтэй холбоотой тодруулга, хэлэлцүүлэгт цаг хуваарилж, оролцогчид улс орны тайланг эмхэтгэх явцад тулгарч байсан тулгамдсан асуудлаа ярилцах, ойтой холбоотой тайлагналын талаарх туршлагаа хуваалцах, FRA-ийн бусад үндэсний сурвалжлагчидтай харилцах боломжийг олгосон байна.

 

?НҮБ-ын ХХААБ-ийн Ойн нөөцийн үнэлгээний байгууллага нь гишүүн орнуудын тусламжтайгаар улсын хийгээд бүс нутгийн хүрээнд ойн нөөцийн өөрчлөлтийн үнэлгээг хийж 5 жил тутамд дэлхийн ойн нөөцийн үнэлгээг нэгтгэн тайлагнадаг билээ.

?Ойн нөөцийн өөрчлөлтийн үнэлгээний дараагийн тайлан 2025 онд шинэчлэгдэн гарах бөгөөд уг ажлын бэлтгэлийг хангах зорилгоор Азийн бүс нутгийн үндэсний төлөөлөгчдөд техникийн дэмжлэг үзүүлэх, заавар зөвлөгөө өгөх бүсийн зөвлөгөөнийг Хүнс хөдөө аж ахуйн байгууллага Тайландын Бангкок хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан юм.

?Хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэсний төлөөлөгчдөд дэмжлэг үзүүлэх уг зөвлөгөөнд ЗГХА Ойн газраас Ойн нөөцийн хэлтсийн Ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн С.Оюунгэрэл оролцсон бөгөөд цаашид үндэсний ойн нөөцийн үнэлгээний тайланг ойн нөөцийн үнэлгээний байгууллагад тайлагнах, илгээх асуудлыг хариуцах юм.

?Энэхүү арга хэмжээг Ази Номхон Далайн Хөдөө, Хөдөө Аж Ахуйн Зээлийн Холбоо (APRACA)-тай хамтран зохион байгуулсан бөгөөд уг семинарт Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Лаос, Бангладеш, Шири Ланка, Индонез, Филиппин зэрэг 19 улсын 40 гаруй төлөөлөгчид оролцжээ.

?Семинарын гол зорилго нь оролцогчдод улс орны тайланг эмхэтгэхэд ашигладаг онлайн платформ дээр өөрсдийн орны өгөгдлийг аль болох бүрэн, ил тод тайлагнахад техникийн туслалцаа үзүүлж, FRA 2025 нэр томьёо, тодорхойлолт, удирдамжийг хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгөх, улс орнуудын өгөгдлийг аль болох бүрэн, тууштай, ил тод байлгах замаар FRA 2025 тооцооны чанар, найдвартай байдлыг сайжруулах явдал байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.99.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.