"НЭЭЛТТЭЙ ӨМНӨГОВЬ-ХАРИУЦЛАГАТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ" СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-03-18
Өмнөговь аймгийн Засаг дарга түүний Тамгын газар, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын холбоо хамтран НЭЭЛТТЭЙ ӨМНӨГОВЬ ХАРИУЦЛАГАТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Үүнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, түүний удирдлага, нягтлан бодогч нар оролцож байгаа юм.
Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Татварын бодлого, Татварын бүртгэл, тайлагнал, Цахим төлбөрийн баримтын системд төлбөрийн баримт үйлдэх тухай бүр хаяг байршлыг зөв бүртгэхийн ач холбогдол, ААНОАТ-ын хуульд гарсан өөрчлөлт, Орон нутгийн төсөвт ААНОАТ-ын дахин хуваарилалтад баримтлах бодлого, түүний хэрэгжилт, Хилийн боомтын үйл ажиллагаа зэрэг асуудлаар сургалт, зөвлөгөөн үргэлжилж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.120.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.