ог: Ойн газрын мэргэжилтэн ой хээрийн түймрийн чиглэлээр тайланд улсад туршлага судлах, чадавхжуулах сургалтад хамрагдлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-23
Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагатай /AFoCO/ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Тус байгууллагаас гишүүн орнуудын хүрээнд мэргэшсэн, мэргэжилтэн бэлтгэх зорилгын хүрээнд “Ой хээрийн түймэр унтраах сургагч багш бэлтгэх” нь сэдвээр туршлага судлах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулсан юм.

?ЗГХА Ойн газар нь Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагатай /AFoCO/ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Тус байгууллагаас гишүүн орнуудын хүрээнд мэргэшсэн, мэргэжилтэн бэлтгэх зорилгын хүрээнд “Ой хээрийн түймэр унтраах сургагч багш бэлтгэх” нь сэдвээр туршлага судлах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулсан юм.

?Уг сургалт нь Тайланд улсын Бангкок хотын Сакереатын “Байгаль орчин судалгааны төв”-д 2023 оны 05 сарын 15–05 сарын 19-ний хороонд зохион байгуулагдсан бөгөөд Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн, Ой хээрийн түймрийн ахлах мэргэжилтэн Б.Аманжол оролцлоо.

Сургалтад Солонгос, Бутан, Казакстан, Кыргызстан, Тайланд, Тимор, Камбож, Индонез, Мьянмар, Филиппин, Вьетнам, зэрэг /AFoCO/-гийн гишүүн орнуудын 30 гаруй ажилтан, албан хаагчид оролцжээ.

?Танхимын болон хээрийн дадлага сургуулилтаас бүрдсэн сургалтын гол агуулга нь:

Ойн түймрийн тархалтыг байр зүйн зургаар загварчлах, Ойд сүлжээгүй үед түймрийн байршил болон тархалтын чиглэл, түймэр унтраах хүн хүч зэргийг зөв зохистой хуваарилах мөн цаг агаарын нөлөөнд түймрийн тархалт чиглэл хэрхэн өөрчлөгдөх гэх мэт чухал нөхцөлүүд хамрагджээ.

 

   
   
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.207.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.