Өнөөдрийн хэлэлцүүлэх илтгэлүүд:
“Олон улсын конвенц, хууль эрх зүйн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ” сэдвээр БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг,
“Монгол орны хөхтөн амьтны зүйлийн олон янз байдал” сэдвээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Наранбаатар,
“Мазаалай баавгай, тахь адуу” сэдвээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Дэлгэрчимэг, Хустайн байгалийн цогцолборт газрын судлаач, Доктор Д.Өсөхжаргал, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Наранбаатар,
“Монгол орны шувуудын олон янз байдал” сэдвээр МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор С.Гомбобаатар,
“Идлэг шонхор,Цэн тогоруу,Тураг гогойн асуудал”-аар МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор С.Гомбобаатар, Зэрлэг амьтан судлан хамгаалах төвийн захирал (PhD) Б.Нямбаяр, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан (PhD) Б.Мэндсайхан,
“Монгол орны загасны олон янз байдал, Тул загасны өнөөгийн байдал” сэдвээр ШУА-ийн Гидробиологийн тэнхимийн лабораторийн эрхлэгч (PhD) н.Аюушсүрэн, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан (Ph.D) Б.Мэндсайхан,
“Монгол орны шавжийн олон янз байдал” сэдвээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаач Д.Алтанчимэг,
“Зэрлэг амьтан, нүүдлийн зүйлүүдийн холбоос нутаг, хамгаалал” сэдвээр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтэн М.Ууганбаяр,
“Биологийн олон янз байдлын хамгааллын үйл ажиллагаа” сэдвээр Ensure төслийн биологийн олон янз байдлын зөвлөх А.Баясгалан,
“Зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийн төлөвлөлт” сэдвээр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын ахлах мэргэжилтэн Б.Гантулга,
“БОЯБ-ын хамгааллын арга хэмжээ: Биотехникийн арга хэмжээ, амьтан асран хамгаалах аргачлал” сэдвээр Э.Магсаржав, ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш Б.Гантулга, “Амьтан асралт” ХХК-ийн захирал Ц.Цэрэнноров болон холбогдох бусад мэргэжилтнүүд,
“Ан агнуурын чиг хандлага” сэдвээр Аргаль агнуур судлалын төвийн захирал С.Амгаланбаатар,
“Амьтны ашиглалт хамгааллын асуудлаар гарч байгаа зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх” асуудлаар Салбарын хяналтын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Ө.Мөнхбаяр,
“Зэрлэг амьтны эд эрхтнийг худалдан борлуулахтай холбоотой хууль эрх зүйн орчны үнэлгээ”-ний талаар WCS-ийн төслийн зохицуулагч Э.Төгөлдөр нар тус тус илтгэл хэлэлцүүлнэ.